Байгаль Далай, Итгэлт Хамбын Аялал \4 өдөр 3 шөнө\ Аяллын тухай Итгэлт хамбын тухай итгэмээргүй, гайхалтай олон яриа байдгийн дотор түүнд мөргөн залбирсан олон хүн эрүүл саруул болж, хүсэл зорилго нь биелсэн гэдэг. Итгэлт хамба дээр Оросын ерөнхийлөгчөөс авахуулаад ОХУ-ын улс төрийн зүтгэлтнүүд, одод, нэр хүндтэй хүмүүс очиж мөргөдөг аж. Оросын ерөнхийлөгч В.Путин болон экс ерөнхийлөгч Д.Медведев, Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХалимаг Улсын ерөнхийлөгч К.Илюмжинов гээд томчууд Итгэлт хамбад очиж мөргөл үйлджээ. Украины ерөнхий сайд Юрий Ехануров Итгэлт хамбад мөргөснийхөө дараа нь ерөнхий сайд болж, ОХУ-ын Дотоод