Тэрхийн цагаан нуурын нууцхан аялал \ 3 өдөр 2 шөнө\
Тэрхийн цагаан нуурын нууцхан аялал \ 3 өдөр 2 шөнө\
Тэрхийн Цагаан нуур нь Архангай
аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур. Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал
бодист боогдон үүсчээ.
Нуурын голд орших жижиг арал дээр шувууд
үүрээ засаж өндөглөдөг. Нууранд хар галуу их ирдэг бөгөөд 5 метр хүртэл гүн рүү
шумбан загасаар хооллодог байна. Цурхай зэрэг Сэлэнгийн савын загастай. Мөн
ховор шувууд амьдардаг. Нуурын Толгой нь Хоргын дархан
газарт багтдаг.
Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том
нь Тэрхийн гол юм. Харин ганц гол эх аван гадагш урсдаг бөгөөд тэр нь Суман гол
юм. Тэрхүү гол нь цаашлаад 50 орчим километр урсаад Чулуутын голд цутгадаг.
Тус нуурыг 2011 онд CNN мэдээллийн төв аялах
шилдэг газруудын нэгт багтаажээ
1р өдөр
Элсэн
тасархай болон Эрдэнэзуу хийдийг үзэн
зургаа татуулан Хархоринд хононо.
2р өдөр
Тэрхийн Цагаан нууранд
хононо. Өдрийг хөтөлбөрийн дагуу хөтөчийн зугаатай өнгөрөөнө. \Хоргын
тогоо үзнэ\
3р өдөр
Улаанбаатар хотын зүг хөдлөнө
Comments
Post a Comment