Baigal sea/ Байгаль далай


Байгаль Далай, Итгэлт Хамбын Аялал  \4 өдөр 3 шөнө\
Аяллын тухай
Итгэлт хамбын тухай итгэмээргүй, гайхалтай олон яриа байдгийн дотор түүнд мөргөн залбирсан олон хүн эрүүл саруул болж, хүсэл зорилго нь биелсэн гэдэг.
Итгэлт хамба дээр Оросын ерөнхийлөгчөөс авахуулаад ОХУ-ын улс төрийн зүтгэлтнүүд, одод, нэр хүндтэй хүмүүс очиж мөргөдөг аж. Оросын ерөнхийлөгч В.Путин болон экс ерөнхийлөгч Д.Медведев, Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХалимаг Улсын ерөнхийлөгч К.Илюмжинов гээд томчууд Итгэлт хамбад очиж мөргөл үйлджээ. Украины ерөнхий сайд Юрий Ехануров Итгэлт хамбад мөргөснийхөө дараа нь ерөнхий сайд болж, ОХУ-ын Дотоод
Хэргийн сайд Рашид Нургалиев гэгээнтэн дээр очсоныхоо дараа сайд болов. Харин ОХУ-ын Засгийн газрын 7 сайд Итгэлт хамбад мөргөснийхөө дараа сайд болцгоосон гэх мэт итгэмээргүй боловч бодит гайхамшигт үнэн байдаг байна. Харин Байгал далай бол ОХУ-ын Эрхүү муж ба Буриад Улсын хооронд сунан тогтох дэлхийн хамгийн гүн (хамгийн гүнзгий хэсэгтээ 1642 метр гүн) , цэнгэг устЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн нуур юм. Дэлхийн гадаргын цэвэр усны 20% болох 23,000 шоо километр эзлэхүүнтэй. Энэ нь ОХУ-ын гадаргын цэвэр усны 90% болно. Байгалийн үзэмж бүрдсэн газар гэсэн утгатай монгол үгнээс тус нуурын нэр үүсчээ.
1-р өдөр
Улаанбаатар – Улаан-Үд
Өглөө эрт компанийн байранд цугларан автобусандаа сууж, Улаан –Үдийн чиглэлд хөдөлнө. Замдаа Дархан хот, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоор дайран явах ба дараа нь 2 улсын хил гаалийг нэвтэрнэ. Үдээс хойш ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод ирж оройн хоолоо идсэний дараагаар зочид буудалдаа байрлан амарна. 
2-р өдөр
Улаан-Үд
Өглөөний цайгаа уугаад бүх Оросын бурхан шашны алдарт төв болох д хүрэлцэн очиж Амьд бурхан Итгэл Хамба Дашдоржид бараалхан мөргөл үйлдэнэ.  Энэхүү дацан нь зөвхөн Орост төдийгүй бурхны шашны ард түмний дунд нэр алдар түгж байгаа билээ.
Өдрийн хоолны дараагаар хотын төв талбайгаар зочилно. В.И.Ленины хөшөө, Ханхүү Николайн арк, Дуурь бүжгийн театр зэрэг алдартай байгууламжуудыг үзнэ.Өдрийн хоолны дараа Байгаль далайруу хөдлөх ба оройдоо очин тэндээ байрлана.
3-р өдөр
Улаан-Үд – Байкаль далай
Зураач, зохиолч, дипломатч, ажилчид, геологчид, судлаачид, энгийн иргэд гээд янз бүрийн мэргэжилтэй мянга мянган хүмүүсийг байгаль эхийн гайхамшигт нэгтгэдэг далай бол Байгал нуур юм. Түүний гоо үзэсгэлэнд сэтгэл хөдлөхгүй, магтахгүй байхын аргагүй. Олон хүмүүс яагаад нуур биш, далай гээд байна хэмээн асуудаг. Далай гэдэгийн учир нь эрт дээр үеэс Байгаль далайн орчим амьдарч ирсэн нутгийн иргэд далай хэмээн хүндэлж, байгаль дэлхийгээ дээдлэн хайрладаг заншилтай холбоотой юм.
Байгаль далай нь Буриад улс болон Эрхүү мужийн нутаг дэсгэрт байрладаг. Хэмжээгээрээ дэлхийн олон нууруудыг ардаа орхидог энэ нуурын нийт талбай – 31 500 кв.км, түүний урт  – 636 км, өргөн – 79 км. Нуурийн эргийн урт 2 мянга гаруй км үргэлжилнэ 


4-р өдөр
Өглөөний цайны дараа Улаанбаатар хотын зүг хөдөлнө. 2 улсын хил гааль нэвтэрсний дараа Сүхбаатар хотод ирж өдрийн хоолоо иднэ./өөрийн зардлаар/.Үдээс хойш Монголчуудын шүтээн Ээж модонд ирж дурсгалын зургаа татуулна. Дархан хот дахь Бурхан багшийн хөшөө болон Морин хуурын толгойд гарах бяцхан аялал хийнэ. Орой нь Улаанбаатар хотод ирж аяллаа өндөрлөнө. /өглөөний цай /

Comments

Popular posts from this blog

Тэрхийн цагаан нуурын нууцхан аялал \ 3 өдөр 2 шөнө\

MONGOLIAN TRADITIONAL ARTS

Хөвсгөл далайн гайхамшигт аялал \2өдөр 3 шөнө\